С.Берлускони Италийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзав

   "Италийн ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхий сайд асан Сильвио Берлускони нэр дэвшихээс татгалзлаа" гэж ANSA агентлаг "Урагшаа, Итали" намын эх сурвалжаас эш татан мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр, тэрээр барууны төвийн үзэл баримтлалтай "Лиг" болон "Италийн ахан дүүс" намын удирдлагуудтай уулзахдаа "зохистой" цор ганц нэр дэвшигчийг санал болгожээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэгэн гэгддэг Марио Драги ерөнхий сайд болох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Дашрамд дурдахад 85 настай С.Берлускони 1994-1995, 2001-2006, 2008-2011 онд засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм.       
      Италийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаарх санал хураалтыг парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаанаар эхлүүлэх ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ