Коронавирусын халдвар энэ зун дуусах гэнэ

  ОХУ-ын Анагаах ухаан, биологийн агентлагийн ахлах мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Владимир Никифоров "Коронавирусын халдвар ирэх зун дуусна" гэж таамаглаж байна. "Омикрон омог гарч ирсэн нь COVID-19-ийн төгсгөлийн шинж тэмдэг байж магадгүй" хэмээн үзэж буй тэрээр "Зун гэхэд цар тахал дуусах ёстой гэж би бодож байна" гэж онцлов. Түүний үзэж байгаагаар оросууд ямар ч шинж тэмдэггүй омикроноор өвдөж, сүүлдээ анзаарахаа болих гэнэ.  В.Никифоров "Одоогоор тохиолдлын тоо нэлээд их хэмжээгээр нэмэгдэж буй ч эмнэлгүүд ачаалал ихтэй биш байгаа нь омикрон омог дельта омог шиг хүнд биш байгааг илтгэж байж магадгүй юм" гэж тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ