Лавров Украинтай дайтах тухай асуудалд цэг тавив
Орос улс Украинд халдах гээгүй, энэ оронд заналхийлээгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгджээ. РИА Новости агентлаг ингэж бичсэн байна.
Сайд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийсэн юм.
“Биднийг Украинд халдах гэж байна хэмээн та бүхэн нотлодог, харин тийм биш гэдгийг бид олон ч удаа тайлбарлаж байсан” гэж Лавров онцлон тэмдэглэжээ.
Украинд учирч буй “оросын заналхийллийн” талаархи АНУ-ын байр суурийг Блинкен хэлэлцээний үеэр огтхон ч үндэслэлтэй нотлоогүй гэж сайд хэлсэн байна.
“Орос-украины хил дээр болж буй хэрэг явдал гэгчийн талаар америкийн баримтлаж байгаа байр суурийг үндэслэлтэй болгосон нэг ч шалтагийг би өнөөдөр олж сонссонгүй. Сэтгэл зовинож байна л хэмээн байнга хэлцгээдэг” гэж дипломатч дурджээ.
Орос улс нөлөөний бүс тогтоохыг санаархадаггүй гэж Лавров тэмдэглээд, ингэхдээ НАТО Украиныг чухам ийм бүс хэмээн үздэгийг энэ орны талаар уг эвслийн баримтлаж буй бодлого илтгэн харуулж байгаа юм гэж онцлон тэмдэглэсэн байна.
Лавров нэгдүгээр сарын 21-нд Женев хотноо Блинкентэй уулзсан юм. Хоёр дипломатчийн уулзалт нэг цаг хагас үргэлжилсэн байна. Аюулгүй байдлын баталгааны тухай Оросын талын тавьсан санал болон украины асуудал хэлэлцээний гол сэдэв байжээ.
Хоёр тал санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд дипломатын бодлого, яриа хэлцээний талыг баримтлаж байна гэж уулзалтын дараа Блинкен мэдэгдсэн байна.
Лавров уулзалтыг ашигтай, илэн далангүй боллоо гэж тодорхойлжээ. Энэ уулзалт ОХУ-ын саналд ирэх долоо хоногт “бичгээр хариу өгөхөд” нь америкчуудад туслана байх хэмээн тэр хэлсэн байна.
Украинд мэдээллийн төдийгүй, цэргийн шинжтэй өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байгааг Орос улс үгүйсгэхгүй байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өөрийн Telegramm-сувагт ингэж бичжээ.
Тийнхүү АНУ болон түүний залж чиглүүлж байдаг Украины дэглэмийн зүгээс өдөөн хатгалга үйлдэж болохыг тэр дурдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ