Цаазын ялыг халлаа
2015 оноос хойш ийм гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад 15 хүн багтаж буй бөгөөд тус улсад 60 гаруй жил цаазын ял хэрэгжээгүй юм.
Хамгийн сүүлд цаазаар авсан тохиолдол 1954 онд бүртгэгдсэн ба тухайн үед Папуа-Шинэ Гвиней нь Австралийн колони байлаа. Эрх баригчид 1970-аад онд ялын дээд хэмжээг хорьж байсан ч 1991 онд дахин сэргээсэн удаатай. Харин 2013 онд хуулиа эцэслэн боловсруулаад, дүүжлэхээс гадна тариа, хүчилтөрөгчийн дутагдал, буудах, цахилгаан сандалд суулгах зэрэг хэлбэрээр цаазын ялыг гүйцэтгэж болно хэмээн үзэж байв. Эрх баригчид ялын дээд хэмжээг гүйцэтгэхэд зохих дэд бүтэцгүй, захиргааны механизм төгс бус тул цаазаар авах ялыг 2022 он гэхэд халах шийдвэр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ