Шойгу оросын цөмийн гурвалын түүхэн амжилтын тухай Путинд илтгэв
Оросын цөмийн гурвалд багтдаг орчин үеийн зэвсэглэлийн хувь хэмжээ түүхэн дээд түвшинд хүрснийг ОХУ-ын батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу мягмар гарагт ерөнхийлөгч Владимир Путиний хийлгэсэн тус яамны коллегийн өргөтгөсөн хуралдаан дээр илтгэсэн байна.
“Таны удирдлагаар явуулж буй өргөн хүрээтэй, чиглэсэн зорилго бүхий ажлын үр дүнд цөмийн гурвалын орчин үеийн түвшин уг гурвалын оршин тогтнож ирсэн бүхий л түүхэнд хамгийн өндөр түвшин буюу 89,1%-д хүрлээ гэж батлан хамгаалах байгууллагын тэргүүн хэлжээ.
Ингэхдээ тэр хэд хэдэн баримт дурдаад, дуунаас хурдан далавчит блокоор тоноглогдсон тив хоорондын баллистик пуужин бүхий “Авангард” цогцолбор пуужинт цэрэгт очиж , “Ярс” цогцолборын эхний харвах төхөөрөмжүүд байлдааны жижүүрлэлтэд гарч , нисэхийн цөмийн хүчин дөрвөн шинэчлэгдсэн стратегийн пуужин тээгч Ту-95МС нисэх онгоц хүлээн авч , тэнгисийн цэргийн флот “Булава” баллистик пуужингаар зэвсэглэсэн “Борей-А” төслийн атомын шумбагч крейсер хөлөг онгоцтой боллоо гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ