Орос улс пуужингаа АНУ-ын эрэгт ойртуулж шилжүүлэхээ “битүүхэн ойлгуулжээ”
Хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчид цөмийн пуужингаа “АНУ-ын эрэгт дөхүүлж” байрлуулахыг “битүүхэн хэллээ” гэж өрнөдийн дипломатчид мэдэгдсэн байна. “Нью-Йорк таймс” сонин хэлэлцээнд ойр байдаг учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж бичжээ.
Түүний мэдэгдсэнээр, хэрвээ Өрнөдийнхөн Европын аюулгүй байдлын баталгааны тухай Оросын талын шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд тус улс ийм арга хэмжээ авах юм байна.
Энэ бодлоо чухамхүү ямар байдлаар илэрхийлснийг сонины өгүүлэлд тодруулаагүй аж. Үүнээс гадна, сонин “АНУ-ын эрэгт ойрхон” байдаг ямар ямар орон болон нутаг дэвсгэрийг хэлж байгааг мэдээлээгүй байна. Гэхдээ ийм шийдвэр нь пуужингийн байнд хүрч тусах хугацааг таван минут хүртэл богиносгоход туслана гэж тодруулан тайлбарлажээ. Өгүүлэл бичигсэд ийм бодлыг ЗСБНХУ Кубад цөмийн зэвсэг байрлуулсан 1960-аад оны эхэн үеийн Карибын тэнгисийн хямралтай зүйрлэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ