НҮБ-ын тэргүүн дараачийн цар тахалд бэлтгэхийг уриалжээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Дэлхийн эдийн засгийн форумын үеэр дараачийн цар тахалд бэлтгэхийг уриалсан байна.

“Бид мониторинг хийх,  эрт илрүүлэх, орон бүрт шуурхай ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хөрөнгө оруулж, ДЭМБ-ын нэр хүндийг өсгөхийн тулд  дараачийн цар тахалд бэлтгэх ёстой” гэж тэр онлайнаар үг хэлэхдээ хэлжээ.

НҮБ-ын тэргүүн коронавирусийн одоогийн цар тахалтай шударгаар, адил тэгш нөхцөлд тэмцэхийг бас уриалсан байна.

2021 оны сүүлч гэхэд дэлхийн хүн амын 40%, энэ оны дунд үе гэхэд 70%-ийг вакцжуулахаар төлөвлөсөн стратегийг ДЭМБ өмнө нь зарласныг Гутерриш дурджээ. “Бид эдгээр зорилгод хүрэх яагаа ч үгүй байна. Энэ нь ичгүүртэй бөгөөд өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын үзүүлэлт африкийн орнуудынхаас долоо дахин дээгүүр байгаа юм. Бид бүр одоо вакцин хуваарилалтын асуудалд шударга хандах хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.

Бүх орон, бүх үйлдвэрлэгч COVAX хөтөлбөрийн дагуу вакцин нийлүүлэлтэд энэ тэргүүний анхаарал хандуулж, тест, вакциныг бусад оронд үйлдвэрлэх ажил болон дэлхий нийтийн эмчлэх аргыг дэмжих ёстой гэж ерөнхий нарийн бичгийн дарга цохон заажээ.
“Биднийг энэ цар тахлаас гаргахын тулд эмийн компаниуд лицензи, ноу-хау болон технологи солилцох замаар, хөгжиж буй орнуудтай эв санаа нэгтэй байх нь бидэнд хэрэгтэй” гэж тэр тэмдэглэсэн байна.

Б.Атар

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ