Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ

Судалгааны “Oxfam” байгууллагаас дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө цар тахлын жилүүдэд огцом өссөн талаар мэдээллээ. Ядуусын тоо мөн нэмэгджээ. Судалгааны тайланд өгүүлснээр, дэлхийн хамгийн ядуу давхаргаас өдөр бүр 21 000 хүн нас барж байгаа аж.

Мөн тайланд бичсэнээр, 2020 оны гуравдугаар сараас хойш дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө хоёр дахин өссөн байна.

“Oxfam” судалгааны байгууллага нь жил бүр Давосын эдийн засгийн чуулганы өмнө баялгийн хуваарилалт, баян, ядуугийн ялгааг тоон үзүүлэлтээр илэрхийлсэн судалгааны тайланг танилцуулдаг уламжлалтай юм.

Дэлхийн бараг бүх улсаас төр засгийн удирдагчид, том ААН-ийн захирлууд оролцдог энэ арга хэмжээ энэ долоо хоногт болох бөгөөд хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулагдахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ