Эмч омикроныг коронавирусийн сүүлчийн дайралт хэмээн тодорхойлжээ
Коронавирусийн омикрон-штамм коронавирусийн сүүлчийн дайралт юм. Свердловск мужийн эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орон тооны бус ерөнхий мэргэжилтэн Александр Харитонов ингэж хэлснийг бүс нутгийн мэдээллийн порталд мэдээлжээ.
Омикрон нь коронавирусийн сүүлчийн мутаци биш гэж тэр хэлсэн байна. “Гэвч энэ нь түүний сүүлчийн ноцтой дайралт гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл, өнөөдөр энэ штаммын эсрэг нэгэнт сайн хамгаалалт, хана босгочихсон. Энэ хананы өндөр ямар байх нь та биднээс шалтгаалж байна” гэж Харитонов онцлон тэмдэглэжээ.
Эпидемологчид халдварыг удирдаж суралцах хэрэгтэй гэж тэр нэмж хэлсэн байна. Вакцинжуулалт нь ийм аргын нэг юм. Сүүлийн үед COVID-19-ийн хоногийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь өнгөрсөн шинэ оны баяртай холбоотой гэж мэргэжилтэн тодруулан тайлбарлажээ.
Коронавирусийн омикрон-штамм нь бусад штаммыг бодвол уушиг үрэвсэх хүртэл хүндрэхгүй байгаа гэж вирус судлаач Константин Чумаков өмнө нь мэдэгдсэн юм. Омикроны халдварлах байдал мэдэгдэхүйц ихэссэн, гэхдээ үүнийг сайн мэдээ хэмээн үзэж болно, юу гэвэл ингэснээр вирусийн эмгэг үүсгэх чанар, үүнээс болж нас барах явдал буурсан гэж мэргэжилтэн онцлон тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ