Вакцин тариулсан хүмүүст илрэх омикроны гол шинж тэмдэг
Бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс коронавирусийн халдвар авахаас бүрэн хамгаалагддаггүй гэж Чикагогийн нийгмийн эрүүл мэндийн газрын комиссар Эллисон Арвади анхааруулжээ.
Түүний хэлснээр, омикрон илүү хөнгөн тусч, хоолой өвдөх шинж тэмдэг нь бүрэн вакцинд хамрагдсан хүмүүст илэрч болдог байна.
Доктор Facebook-ийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо, хоолой өвдөх нь бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн цөөн халдварын гол шинж тэмдэг юм гэж ярьсан байна. “Ялангуяа бидний ажиглаж байгаа илүү цөөн хөнгөн халдвар авсан хүмүүсийн хоолой өвддөг нь энэ бүлгийнхний гол үзүүлэлт юм” гэж тэр тэмдэглэжээ.
Ингэхдээ нус гоожих, толгой өвдөх, хоолой өвдөх, найтаах, ядрах нь омикроны хамгийн байнгын шинж тэмдэг болж байгааг британийн эмч нар онцлон дурдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ