Путиний эсрэг хориг арга хэмжээ авбал АНУ-аас харилцаагаа бүрэн таслахад хүрч мэднэ


Оросын ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг хориг арга хэмжээ авбал, АНУ-аас харилцаагаа бүрэн таслахад хүргэж болох юм гэж Оросын парламентын Холбооны зөвлөлийн гишүүн Алексей Пушков мэдэгджээ. Тэр “Газета.ру” сайтад өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

Оросын удирдлагын эсрэг хориг арга хэмжээ авах нь “туйлын ноцтой” үр дагаварт хүргэнэ гэж тэр хэлжээ. Хэрвээ АНУ-д ийм хууль гаргаж, тэр тусмаа хэрэглэвэл , энэ нь АНУ, Оросын харилцаа ноцтой хурцдах тэр ирмэгт хүрч, магадгүй харилцааг таслахад хүргэнэ гэж Холбооны зөвлөлийн гишүүн онцлон тэмдэглэсэн байна.

Шинээр хориг арга хэмжээ авахаар  сүрдүүлж байгаа нь америкийн засаг захиргааг “Орос улсад даралт шахалт үзүүлэх талаар” ямар ч саадгүй ажилллах боломжийг хангаж өгөх учиртай хэрэгсэл мөн гэж Пушков тодруулан  тайлбарлажээ. Засаг заахиргааны иймэрхүү үйлдэл нь Донбасст түрэмгийлэл үйлдэхэд Украиныг түлхэц болох юм гэж тэр бас хэлсэн байна.

Хэрвээ Украины мөргөлдөөн шатлан өргөжсөн тохиолдолд Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг өмнө нь АНУ-ын конгресст танилцуулсан юм. Конгрессын гишүүд Оросын  анхдагч болох хоёрдогч өрийн талаар ажиллагаа явуулахыг хориглохоор  төлөвлөж байгаа ажээ.  Түүнчилэн Оросын банкны сектор болон хий дамжуулах “Умардын урсгал 2” хоолойн эсрэг хориг арга хэмжээ авахыг бас санал болгож байгаа юм. Үүнээс гадна, хэрвээ байдал хурцадвал, Оросыг олон улсын төлбөрийн SWIFT системээс хасахыг АНУ шаардаж болох юм.

Дээр дурдсан хориг арга хэмжээний зэрэгцээ ардчилсан намынхан Владимир Путиний эсрэг хориг арга хэмжээ авах асуудал хэлэлцэж байгаа ажээ. Тэд бас ерөнхий сайд Михаил Мишустин, гадаад хэргийн сайд Сергей Лавров, батлан хамгаалахын сайд Сергей Шойгу,  зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов, түүнчилэн зэвсэгт хүчний янз бүрийн төрөл, тухайлбал агаарын десантын болон тэнгисийн цэргийн хүчний  командлагчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгож байна.

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ