Эрдэмтэд омикрон омог ба цар тахлын төгсгөлийн хоорондох холбоог олж тогтоожээ
ӨАБНУ-ын эрдэмтэд "Омикрон омог бий болсон нь цар тахлын хамгийн хурц, хүнд үе дуусах дөхөж буйг илтгэж байгаа хэрэг" гэж үзэж байна. Мэргэжилтнүүдийн баг омикрон анх илэрсэн Преториагийн Стив Бикогийн эмнэлэгт судалгаа хийснийхээ дараа ийм дүгнэлтэд хүрсэн аж. Тэд сүүлийн давалгаанд өртсөн 466, урьд нь эдгэсэн 3,976 өвчитний мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзээд, омикроны улмаас үүссэн халдварын давалгаа "урьд өмнө байгаагүй хурдтай" хөдөлж, өмнөх омгуудыг бодвол хөнгөн тохиолдол үүсгэдэг болохыг тогтоожээ. Үүнээс гадна одоогийн давалгааны үеэр өвчтөнүүдийн дөнгөж 4,5 хувь нь эмнэлэгт нас барж байсныг тогтоосон гэнэ. Өмнө нь 21 хувь.
Мөн эрчимт эмчилгээний тасагт цөөн хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эмчлүүлэх хугацааг 8,8 хоногоос дөрөв хоног болгожээ. "Хэрэв энэ хэв маяг дэлхий даяар үргэлжилж, давтагдвал бид өвчлөлт, нас баралтын түвшинг бүрэн салгах болно" гэж судлаачид мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ