Зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдсэн тохиолдолд энхийг сахиулагчид зэвсэг хэрэглэж болох аж

 Казахстанд энхийг сахиулагчдын зэвсэг хэрэглэх эрхийн талаар ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ярьжээ         
   Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась Казахстанд энхийг сахиулагчдын зэвсэг хэрэглэх эрхийн талаар ярьжээ. Түүний хэлсэнчлэн зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдсэн тохиолдолд энхийг сахиулагчид зэвсэг хэрэглэж болох аж. Өмнө нь энхийг сахиулагчдын Казахстанд байх хугацааг тооцоолсон тэрээр "Энэ нь нөхцөл байдал, улс орны удирдлагын шийдвэрээс шалтгаална. Гэхдээ богино хугацаанд хэдэн өдөр, цаашлаад хэдэн долоо хоног байх болов уу хэмээн найдаж байна" хэмээн мэдэгдэв.                                  ОХУ-ын энхийг сахиулагчдын үндсэн бүрэлдэхүүнээс Агаар-сансрын хүчний нисэх онгоцууд Казахстанд аль хэдийнэ очжээ. Тодруулбал, ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд Агаарын цэргийн хүчний 45-р тусгай бригад, Ивановск, Ульяновскын ангийг оросууд илгээгээд буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ