Казахстанд үймээний улмаас мянгаад хүн гэмтэж бэртжээ
"Үймээний улмаас мянгаад хүн бэртэж гэмтжээ. Тэдний 400 шахам нь эмнэлэгт хүргэгдсэн байна" гэж тус улсын ЭМЯ-аас пүрэв гарагт мэдээлэв. Уг мэдээллийг "Хабар-24" телевиз цацсан байна. Тодруулбал, мянга гаруй хүн бэртэж гэмтсэнээс 400 орчим нь эмнэлэгт хэвтэж буй аж. Мөн 62 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ