К.Токаев Аюулгүйн зөвлөлийн анхны хурлыг даргалав
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Аюулгүйн зөвлөлийн даргын хувиар анхны хуралдаанаа нэгдүгээр сарын 5-нд хийлээ. Энэ өдөр Нурсултан Назарбаев Аюулгүйн зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр уг зөвлөлийн даргаар насан туршдаа ажиллаж байсан юм. Харин ерөнхийлөгч К.Токаев ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Аюулгүйн зөвлөлийн даргын бүрэн эрх өөрт нь шилжсэнийг дурдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ