Казахстанд олныг хамарсан үймээн самуун гарсны улмаас онц байдал зарлав
Казахстан улсад шатдаг хийн үнийн огцом өсөлт болон бусад асуудалд дургүйцлээ илэрхийлсэн 2.0 мянга гаруй иргэдийн жагсаал өчидөр үдэш Алма-Ата, Мангустийн дүүргийн Атырау зэрэг хотуудад боллоо.
Үүний улмаас тус улсын Ерөхийлөгчийн зарлигаар Алма-Ата хот, Мангустийн дүүргийн нутагт 1-р сарын 5-19-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай шөнийн цагаар хөл хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээг хориглох, жагсаал цуглаан болж буй дээрх хот, дүүрэгрүү орж гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, иргэдийн эзэмшиж буй зөвшөөрөл бүхий галт зэвсэгийг түр хураан авах шийдвэр гаргажээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ