Бразилд томуу, COVID-19 хоёрын халдвар зэрэг авчээ
Даваа гарагт Бразилын эмч нар флюроны дөрвөн тохиолдол илрүүлэв. Энэ нь нэгдүгээр сарын 1-нд анх Израильд илэрсэн томуу, коронавирусын хавсарсан тохиолдол бөгөөд Америк тивд илэрсэн анхны тохиолдол юм. Энэ талаар "Бразилын Рио-де-Жанейро, Сеаре, Сан-Паулу мужид COVID-19 болон томуугийн хавсарсан тохиолдол илэрлээ. Энэ тохиолдлыг "флурон" гэж нэрлэдэг юм. Мэргэжилтнүүд хавсарсан халдварын тоо цаашдаа нэмэгдэнэ гэж үзэж байна" хэмээн G1 сайтад бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ