Германы канцлер ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзана
"Германы шинэ канцлер Олаф Шольц ойрмогхон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Засгийн газрын тэргүүн Москватай харилцаа тогтоох асуудлыг мэдэлдээ авахыг хүссэн бөгөөд ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх, тэр дундаа Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, байгалийн хийн хангамжийн талаар "шинэ эхлэл" тавьж чадна гэж найдаж байна" гэж Германы "Bild" сонинд бичжээ. Сонины мэдээлснээр, О.Шольц энэ сард В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа аж. Сүүлийн хоёр долоо хоногийн турш канцлерын гадаад бодлогын зөвлөх Йенс Плётнер яриа хэлэлцээнд бэлтгэж буй гэнэ. "Германы засгийн газрын тэргүүн О.Шольц Ногоон намын төлөөлөгчид, тухайлбал Москва болон ОХУ-ын "Хойд урсгал-2" хийн хоолойг ашиглалтад оруулахтай холбогдуулан, хатуу байр суурь баримталж буй Германы гадаад хэргийн сайд Анналена Бербокыг "ард нь орхиж магадгүй" хэмээн тус сонинд онцлов. Ноднингийн 12-р сарын сүүлчээр В.Путин, О.Шольц нар утсаар ярьсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ