БНСУ-д омикроноор нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв
БНСУ-д коронавирусын омикрон омгийн улмаас нас барсан анхны хоёр тохиолдол бүртгэгджээ. Нийслэл Сөүлээс өмнө зүгт 329 км-ийн зайд орших Гванжу хотын эрүүл мэндийн албаныхан тус хотод нас барсан 90 гаруй насны хоёр өвчитнөөс омикрон омог илэрсэн аж. Энэ нь уг оронд коронавирусын омикрон омгоор нас барсан анхны тохиолдлууд юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ