Sohu: Орост халдвал АНУ-ыг сүйрэл хүлээж байна
Америкийн нэн шинэ F-35 сөнөөгч нисэх онгоцуудаар Орос руу өргөн цараатай дайралт хийсэн тохиолдолд АНУ болон НАТО Крымд байрлуулсан агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-300ПМ шинэчлэгдсэн системтэй тулгарах болно. Хятадын мэдээллийн Sohu порталын тоймч ингэж бичжээ.
РИА Новости агентлагийн бичсэнээр, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сайжируулсан систем нь радпиолокацын олон үүрэгт станц болон агаарт яваа бараг ажиглагддаггүй байг илрүүлж, дагалддаг системээр тоноглогдсон байна.
Тийнхүү, С-300ПМ-2 систем нь тав дахь үеийн үл үзэгдэх сөнөөгч нисэх онгоцуудыг 200-гаас 250 хүртэл километрийн цаанаас илрүүлж, тэдгээрт агаараас цохилт өгч чадна.
”Америкийн F-35 сөнөөгч нисэх онгоцууд оросын агаарын хилийг зөрчмөгц дээрх төхөөрөмжүүд тэдгээрийг хайр найргүй сөнөөнө” гэж өгүүлэлд бичжээ.
Зенитийн пуужинт С-500 “Прометей” цогцолборын эхний хэсгийг цэргийн ангиудад нийлүүлж, алсын зайнаас радиолокацаар илрүүлэх А-50У шинэчилэгдсэн нисэх онгоцуудыг хүлээн авсан нь 2021 онд оросын армийг шинэчлэн зэвсэглэх ажлын хүрээн дэх нэн чухал үйл явдал болсныг өмнө нь мэдээлж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ