Путин, Байден нар өнөөдөр утсаар юуны тухай ярих нь тодорхой болов
Оросын ерөнхийлөгч Владимир Путин америкийн төрийн тэргүүн Жой Байдентай өнөөдөр (пүрэв гарагт) утсаар юуны тухай ярих гэж байгааг Цагаан ордноос мэдээлсэн байна. Америкийн засаг захиргааны дээд тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлснээс үзвэл, Байден Украины эргэн тойрны түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхгүй байх асуудал хэлэлцэх бодолтой байгааг ТАСС агентлаг уламжилжээ.
Украины хилийн ойролцоо Оросын үлэмж хэмжээний хүчин байгааг бид ажигласаар байна гэж америкийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Манай аюулгүй байдал, Европын тогтвортой байдал хаана байдаг тэр байдалд энэ хэлэлцээний үеэр хүрэх нь бидний хувьд бодит ахиц дэвшил болно, тиймээс байдлыг шатлан өргөжүүлэх биш, харин хумих шаардлагатай болно гэдгийг бид оросын талд тодорхой ойлгуулсаар ирсэн юм. Энэ нь маргааш (пүрэв гарагт) Путинд ерөнхийлөгчийн Байдены уламжлах тэр зүйлийн нэг байх нь тодорхой гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.
Путин, Байден нар цөмийн асуудлаар Ирантай хийж буй хэлэлцээний явцыг хэлэлцэж болох юм гэж тэр төлөөлөгч тэмдэглэсэн байна.
Оросын талын хүсэлтээр Путин, Байден нар утсаар ярих гэж байгааг Цагаан ордноос тодруулан тайлбарлажээ. Тэд москвагийн цагаар 15:30 минутад (УБ-ын цагаар 20:30 минут – ред.,) ярилцаж эхлэхээр төлөвлөж байна. Хоёр ерөнхийлөгч он гаргаад хийх хэлэлцээ, түүнилэн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хийх уулзалт, Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдааны асуудал хөндөж ярина гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Эмили Хорн хэлжээ.
Ийнхүү утсаар ярих гэж байгаа тухай мэдээллийг Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нотлосон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ