Япон улс иргэний үнэмлэхтэй иргэддээ 174 доллар өгнө

    Японы эрх баригчид COVID-19-ийн эсрэг хүн амд туслах зорилгоор 1,8 их наяд иен (ойролцоогоор 15,8 тэрбум доллар) олгохоор шийдвэрлэсэн тухай "Йомиури" сонинд бичжээ. Дээрх мөнгийг Японы засгийн газар ирэх жилийн төсөвтөө оруулсан аж. Хуванцар карт бүхий иргэний үнэмлэхтэй иргэд тус бүр 174 доллар авах ба уг мөнгийг авах нөхцөл  нь картаа эрүүл мэндийн даатгалд ашиглах иргэний зөвшөөрөл эсвэл банкны данстай байх шаардлагатай. Тиймээс эрх баригчид иргэний үнэмлэхийн нэр хүндийг өсгөхийг хүсэж байна. Учир нь иргэний үнэмлэхийг одоогоор японуудын дөнгөж 39 хувь хэрэглэж буй гэнэ.                  Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноүэ өмнө нь "COVID-19-ийн дельта омог байнгын мутацийн улмаас өөрөө устсаны дараа халдварын тоо буурсан" хэмээн мэдэгдэж байсан билээ. Мөн улсын хэмжээнд вакцинжуулалт өндөр хувьтай, халдвараас хамгаалах арга хэмжээг дагаж мөрдсөний улмаас өвчлөлийн тоо цөөрсөн байх магадлалтай гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ