АНУ, ОХУ хоёр аюулгүй байдлын асуудлын хэлэлцээр хийнэ
"ОХУ, АНУ хоёр нэгдүгээр сарын 10-нд аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр хийнэ" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдлээ. Талууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх агаад "Хэлэлцээрийн ширээний ард суухдаа бид тулгамдаж буй асуудлаа тавина. Оросууд ч тэгэх болов уу гэж би бодож байна" хэмээн тэр онцолжээ. Түүний үзэж буйгаар холбоотнууд болон түншүүдийн талаар тэдний оролцоогүйгээр Вашингтон хэлэлцэхгүй ба "Ахиц дэвшил гаргах боломжтой, тохиролцоонд хүрч чадахгүй үе байдаг" гэж тэр нэмж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ