Олимпод оролцох АНУ-ын албаны хүмүүсийн визний хүсэлтийг БНХАУ хүлээн авчээ
Өмнө нь "Бээжингийн олимпод АНУ-ын албаны хүмүүс оролцохгүй" гэж Вашингтоны мэдэгдэж байсныг хэвлэлийн төлөөлөгч дурсаад, "АНУ олимпын үзэл санааны дагуу ажиллах хэрэгтэй. Улс төржихөө зогсоож, Бээжингийн өвлийн олимпыг гутаах мэдэгдэл хийхээ зогсоохыг бид дахин шаардаж байна" хэмээн мэдэгдлээ.
АНУ 12-р сарын 6-нд Бээжингийн өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлохоо зарласан ба энэ нь албан тушаалтнууд БНХАУ-ыг зорихгүй гэсэн үг билээ. Гэхдээ тамирчид нь оролцоно. АНУ-ын санаачлагыг Австрали, Их Британи, Канад дэмжсэн юм.
Өвлийн XXIV олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд, паралимп гуравдугаар сарын 4-13-нд Бээжинд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ