Европод террорист халдлага болж магадгүй

           Чехийн ерөнхийлөгч Милош Земан "НАТО Афганистанд бууж өгсний" үр дүнд Европт террорист халдлага гарч болзошгүй гэж үзэж байна. Тэрбээр 12-р сарын 26-ны ням гарагт ард түмэндээ хандан зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ ийн мэдэгдэв. Түүний мэдэгдэл орон нутгийн телевизүүдээр цацагдсан юм.
 Ерөнхийлөгч М.Земан "Аюулгүй байдлын үүднээс НАТО Афганистанд бууж өгсний дараа олон улсын байдал хурцадсан. Үүний үр дүнд "Талибан" хөдөлгөөнийхөн Афганистаны засгийн эрхэнд дахин гарч ирэв. Энэ нь Афганистаны Мюнхен" хүргэх болно. Афганистаны цагаачдын тоо нэмэгдэж байгаа ч хамгийн түрүүнд Нью-Йоркын "ихэр цамхаг"-ийнхтай адил террорист халдлага гарах эрсдэл Европт нэмэгдэж байна" хэмээн өгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ