Путиний хэвлэлийн хурлын өмнө сэтгүүлчдийг мөнгөтэй бодисоор ариутгасныг тайлбарлажээ

   Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжилгээний төвийн тэргүүлэх ажилтан, вирус судлаач Анатолий Альштейн сурвалжлагчтай ярилцахдаа, Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн хурлын өмнө сэтгүүлчдийг мөнгөний хольц бүхий бодисоор яагаад ариутгах болсныг тайлбарлажээ.  
“Мөнгөний давс - argentum nitricum нь янз бүрийн ариутгах бодисын найрлагад цөөнгүй ордог. Эдгээр нь ариутгалийг хэрэгсэл юм” гэж тэр тайлбарласан байна. Энэ бодис нь өртөг багатай, учир нь өөр бусад зорилгоор хэрэглэдэггүй гэж вирус судлаач хэлжээ. 
Түрүүнд нь төрийн тэргүүний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Крылова телевизийн “Россия 24” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, ерөнхийлөгчийн хэвлэлийн хуралд оролцох олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг  COVID-19-ийн цар тахлын нөхцөлд авсан нэг арга хэмжээний хувиар мөнгөний хольц бүхий бодисоор ариутгах тухай ярьсан юм. 
Өчигдөр болсон жил тутмын том хэвлэлийн хуралд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 507 төлөөлөгч оролцжээ.
 Владимир Путин 3 цаг 56 минут үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр ойролцоогоор 50 асуултад хариулсан байна. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ