БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгч асан Пак Гин Хэ өршөөлд хамрагдаж суллагдах нь тодорхой боллоо
Өдгөө 69 настай солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гин Хэ нь авилга, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр 22 жилийн хорих ялыг сонсоод байсан юм. Тэрээр 2017 оноос хойш хоригдож эхэлсэн бөгөөд нийт 4 жил 9 сарын хугацаанд хорих ялыг эдэлсэн байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зарлиг гарган шинэ жилээр өршөөлд хамрагдах хүмүүсийн нэрст түүний нэр багтсан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм. Сүүлийн саруудад түүний байдал муудан энэ сарын 22-ноос Самсунг эмнэлэгт эмчилгээ авахаар шилжин ирээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ