Их Британид анти-рекорд тогтоолоо

  Тус улсад 12-р сарын 21-нд коронавирусын 100 мянга гаруй халдварласан тохиолдол бүртгэгдэж, анти-рекорд тогтоосон тухай Sky News мэдээлэв. Тодруулбал 106,122 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх хамгийн муу үзүүлэлт 12-р сарын 17-нд болсон ба 93,045 хүнээс COVID-19-ийн халдвар илэрсэн аж. Мөн ЭМЯ-ынх нь мэдээлснээр 8 мянгаад хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 849 нь агааржуулалтад холбогджээ. Их Британийн хэд хэдэн бүс нутаг тэр дундаа Уэльс коронавирусын халдварын тархалтыг зогсоох шинэ арга хэмжээ авч буйгаа зарлалаа. Дашрамд дурдахад эл орон омикрон омог өргөн тархсан улсуудын нэг болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ