Песков Белоруст цөмийн зэвсэг байрлуулах эсэх тухай асуултад хариулжээ


Белоруст оросын цөмийн зэвсэг байрлуулах төлөвийн тухай асуултад Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков хариулсныг РИА Новости агентлаг уламжилжээ.

Песков Белорусын ГХЯ-ны тэргүүн Владимир Макейн хэлсэн үгийг тайлбарлаж өгөхийг хүссэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “бидэнд аюул учруулж болох янз бүрийн төрлийн зэвсэглэл байрлуулж, энэ нь байдлыг тэнцвэржүүлэхийн тулд зохих алхам хийхийг шаардаж байгаа нь хэнд ч нууц биш нь мэдээж.  Энд хамгийн янз бүрийн хувилбар байж болно” гэж мэдэгдсэн байна.

Белорусын тал НАТО-гийн зүгээс аюул занал учирч байгаа нөхцөлд өөрийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах боломжийг хэлэлцэж байгааг сайд өмнө нь мэдээлсэн юм.

Хэрвээ Польшид НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулвал  Белоруст мөн ийм систем буцааж байрлуулахыг оросын ерөнхийлөгч Владимир Путинд санал болгоно гэдгээ Белорусын төрийн тэргүүн Александр Лукашенко арваннэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн билээ.  Ямар системийг хэлж байна гэсэн тодруулх асуултад Лукашенко хариулахдаа, “энэ нь ийм нөхцөлд хамгийн үр нөлөөтэй байх цөмийн зэвсэг юм” гэжээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ