Ким Чен Уны бүсгүй дүү тушаал дэвшсэн нь тодорхой болжээ


Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бүсгүй дүү Ким Ё Жон тушаал дэвшсэн бололтой.  Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг энэ тухай олж мэджээ.

Тухайлбал, БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Чен Ирийн нас барсны ойд зориулсан арга хэмжээг мэдээлсэн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээнд Ким Ё Жон Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны улс төрийн товчооны одоогийн найман гишүүний дунд байжээ. Үүнээс гадна, тус орны одоогийн удирдагчийн бүсгүй дүү улс төрийн товчооны бүрэлдэхүүнд ордог гурван улстөрчийн хамт зургаа татуулсан байна.

Энэ бүхэн нь Ким Ё Жон илүү өндөр албан тушаал – улс төрийн товчооны гишүүний албан тушаалд дэвшсэнийг гэрчилж байна гэж Ёнхап агентлаг бичжээ.

Гэхдээ энэ тухай албан ёсны мэдээ байхгүй байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ