Украинд Карибын тэнгисийн хямралыг давтахгүй байхыг өрнөдийнхөнд анхааруулжээ
“Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал, “Россия 1” сувгийн “Вести недели” нэвтрүүлгийн хөтлөгч Дмитрий Киселев Украины байдалд Карибын тэнгисийн хямралыг дахин давтахгүй байхыг өрнөдийн орнуудад анхааруулжээ.
“Хэрвээ Украин НАТО-д элсэх юмуу Украины нутаг дэвсгэрийг цэрэгжүүлэх тухай яриа болох аваас бид АНУ-ын шанаанд гар буугаа тулгана. Бидэнд цэрэг-техникийн боломж бий, дэлхийд шилдэгт орох гипер хурд бүхий шилдэг зэвсэг Орост бий... Энэхүү зэвсэг нь Украины нутгаас Москва хүртэл, Оросын нутаг дэвсгэр хүртэл америкийн юмуу британийн ийм төрлийн зэвсгийн нисч хүрэхтэй адилхан тийм нислэгийн хурдтай юм. Энэ нь Карибын тэнгисийн хямралын нөхцөл байдалтай адилхан байх болно” гэж Киселев телевизийн Би-би-си компанийн сурвалжлагчид хэлсэн байна.
Телевизийн хөтлөгч Орост аюул учруулахгүй байхыг өрнөдийн улсуудад уриалаад, эс бөгөөс тэд цацраг идэвхит үнс нурам болно гэжээ.
Өрнөдийнхөний гэм буруугаар л ийм байдал үүсч болно, харин Оросын тал ингэхийг хүсээгүй гэж тэр хэлсэн байна. Хэрвээ АНУ болон түүний Умард Атлантын эвслийн түншүүд “улаан шугамыг” давбал, Орос улс хүч хэрэглэхэд бэлэн гэж Киселев хэлжээ.
“Оросын хувьд энэ нь үхэх, сэхэхийн асуудал юм” гэж сэтгүүлч онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Орос улс АНУ, НАТО-тай байгуулах гэрээ, хэлэлцээрийн төслийг нийтлэж, эдгээрт тухайлбал Европт аюулгүй байдлыг хангах харилцан баталгааны тухай, бие биедээ хүрч тусах бүсэд дунд болон ойрын тусгалын пуужин байрлуулахгүй байх, эвслийг цаашид зүүн тийш тэлэхээс татгалзах тухай заалтуудыг оруулсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ