Британи Оросыг “халдвал” Украинд туслахаар цэргээ явуулахаас татгалзжээ


Британийн батлан хамгаалахын сайд Уоллес: Англи  улс  Украинд туслахаар цэргээ илгээхгүй

 

 

 

 

 

 

 

 

Британийн батлан хамгаалахын сайд Бен Уоллес “Spectator” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа, английн засгийн газар Оросыг “халдан довтолсон” тохиолдолд Украинд туслахаар цэргээ илгээхээс татгалзаж байна гэж мэдэгджээ.

Украин НАТО-гийн гишүүн биш учир, тийш нь британийн цэрэг илгээх   “магадлал маш бага” гэж тэр мэдэгдээд,  ганцаараа тулалдахад бэлтгэхийг Украинд уриалсан байна.

Украин НАТО-гийн гишүүн биш гэдэг бол баримт, тиймээс хэн нэгэн хүн Оросын дургүйг хүргэхээр Украинд цэрэг илгээх нь  “маш магадлал багатай. Бид хүмүүсийг мэхлэх ёсгүй” гэж сайд мэдэгджээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ