Орос улс Европт энх тайван тогтоохоор эрмэлзэж буйг хүлээн зөвшөөрчээ
“Орос улс ийм санал дэвшүүлсэн нь чухал хэмээн би бодож байна, гэхдээ энэ нь Орос болон бусад орны эсрэг АНУ, НАТО-гийн түрэмгий үйлдлийг зогсооно гэж бодохгүй байна. Америкийн империализм өөрийн гэсэн үйл хөдлөлтэй бөгөөд АНУ-ын нөлөө давамгайлдаггүй аливаа орны эсрэг чиглэдэг гэж америкийн шинжээч хэлсэн байна. Америкийн засаг захиргаа аюулгүй байдлын баталгааны тухай Орос, АНУ-ын гэрээний төсөлд орсон саналуудын заримыг хүлээн авах боломжгүй гэж өмнө нь үзсэн юм.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны дээд тушаалын төлөөлөгч Bloomberg агентлагийн сурвалжлагчид ингэж хэлжээ. Оросын ГХЯ аюулгүй байдлын хүрээний баталгааны талаар НАТО-тай байгуулах гэрээний төслийг арванхоёрдугаар сарын 17-нд нийтлүүлсэн юм. Энэ төсөлд Оросыг дайсан хэмээн үзэхгүй байх, цэргийн түгшүүртэй байдал шатлан өргөжих аюул бий болгохгүй байх, НАТО-г цаашид зүүн тийш тэлэхээс татгалзахыг уриалжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ