Европын хаана том дайн гарч болох вэ?
“Ouest-France” сонин том дайн дэгдэж мэдэх Европын гурван бүс нутгийг нэрлэжээ. Сонины тоймч Фабьен Казенав болзошгүй гурван эгзэгтэй нутгийг дурдсан байна.
Шинжээч Польш болон Балти орчмын орнуудтай залгах Белорусын хилийг мөргөлдөөн гарч болзошгүй эхний газар гэж нэрлэжээ. Дээрх орнуудын хил дээр гацсан Ойрхи Дорнодын хэдэн мянган дүрвэгчээс болоод бүс нутгийн нөхцөл байдал эрс хурцадсан юм. Сөрөг төвлөрөлд оролцогчдын байр суурь радикал шинжтэй болж байгаа нь польш, литва, латви болон белорусын цэргийнхэнтэй санамсаргүй будлианд хүргэж болох юм хэмээн Фабьен Казенав болгоомжилж байна.
Мөргөлдөөн дэгдэж болзошгүй хоёр дахь нутаг нь Орос, Украины хил байж болох юм гэж тэр үзжээ. Хэрвээ украины тал Донбасст халдвал, Орос улс бүс нутгийн оршин суугчдыг өмгөөлж болох юм гэж шинжээч тэмдэглэсэн байна.
Украины хувьд “сүйрлийн” шинжтэй нөхцөл байдал үүсвэл оросын арми Донецк, Луганскийг хамгаалах төдийгүй, Крымын аюулгүй байдлыг хангахын тулд завсрын бүс байгуулна. Тодруулвал, энэ нь Одесса, Приднестр хүртэл үргэлжилнэ гэж Фабьен Казенав сэрэмжлүүлж байна.
Иргэний дайн дэгдэж мэдэх Босни Герцеговин нь мөргөлдөөн гарч болзошгүй гурав дахь нутаг юм гэж тоймч үзэж байна. Энэ улсыг Бүгд Найрамдах Босни Герцеговины холбооны Улс болон Сербийн БНУлс гэж хувааснаар 1995 онд цус асгаруулсан хэрэг явдал зогссоныг тоймч дурджээ. Гэвч үндсэрхэх үзэл газар авч байгаа нь энэхүү эмзэгхэн энх тайван байдлыг эцэс болгож мэднэ гэж шинжээч тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ