Их Британид нэг өдөрт хамгийн олон буюу 88,376 тохиолдол бүртгэгдлээ

Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Их Британи улсад нэг өдөрт хамгийн олон буюу 88,376 тохиолдол /2021.12.16/ бүртгэгдсэн тухай BBC мэдээллээ. Үүнээс өмнө энэ оны нэгдүгээр сарын 8-нд тус улс хөл хориотой байх үеэр 86,053 тохиолдол бүртгэгдэж байв. Энэ мягмар гарагт 59,610 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хоёрхон өдрийн дотор тохиолдлын тоо 20 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.   Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зарим бүс нутагт өвчлөл хоёр дахин нэмэгдэж байгааг онцлоод, иргэдийг нийтээрээ 3-р тун вакцинд хамрагдах нь "амин чухал" болоод буйг уриалжээ.    
 Тус улсад коронавирусийн нийт 11.1 сая тохиолдол бүртгэгдэж, 147 мянга гаруй хүн нас баржээ.     Өнөөдрийн байдлаар Их Британийн 12-оос дээш насны хүн амын 81.5 хувь нь хоёр тун вакцинд хамрагдсан бол 44.3 хувь нь гуравдугаар тун вакцинд хамрагдаад буй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ