Орос улс “маргааш ч” АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна


Орос улс бүр арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Сергей Рябков тус яамны Twitter-ээр дамжуулсан мэдээлэл хийх үеэр ингэж мэдэгджээ.

Оросын тал  орос-украины хилийн орчимд НАТО-гийн цэрэг идэвхижиж байгаагаас болоод байдал даамжирч болзошгүй тухай асуудлаар  төвийг сахисан Швейцарийн Женев хотноо дипломатын уулзалт хийхийг Вашингтоны засаг захиргаанд санал болгосон юм гэж Рябков хэлсэн байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ