Түрүүлж цөмийн цохилт өгөхөөс татгалзахыг Байденд уриалжээ


 

Америкийн засаг захиргаа цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхээр төлөвлөөгүй гэдгийг албан ёсоор зарлахыг олон зуун эрдэмтэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд уриалсан байна. “Нью-Йорк пост” сонинд ингэж бичжээ.

Уг сонинд дурдсанаар, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн 700 орчим төлөөлөгч, түүний дотор 21 Нобелийн шагналтан америкийн ерөнхийлөгчид зохих захидал илгээсэн байна.

“Америк юмуу түүний холбоотнуудад халдсан тохиолдолд л АНУ цөмийн зэвсэг хэрэглэж болохыг хэлэлцэнэ хэмээн зарлахыг бид танд уриалж байна” гэж захидалд өгүүлжээ.

Байден “байрлуулсан цөмийн цэнэгт хушуу”-ны тоог 1000 хүртэл хорогдуулж, тив хоорондын баллистик пуужингаас бас татгалзах ёстой гэж эрдэмтэд мэдэгдсэн байна.

Хилийн чанадад байрлуулсан АНУ-ын цөмийн зэвсгийн нэлээд нь Европт байдаг юм.  2021 онд “Зэвсэглэлд хяналт тавьж, зэвсэг дэлгэрүүлэхгүй байх төв” гэдэг америкийн байгууллагын дүгнэснээр, ойролцоогоор америкийн 100 нэгж цөмийн зэвсэг НАТО-гийн гишүүн таван улс – Бельги, Герман, Итали, Нидерланд, Турк дэх цэргийн баазад хадгалагдаж байгаа ажээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ