Орост омикрон-штаммын халдвар авсан хүн 25 болжээ


Орост 25 хүнээс коронавирусийн омикрон-штамм илрээд байна гэж ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова мэдээлсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.

Халдвар авсан хүмүүс Москва хот, Москва муж, Санкт-Петербург, Донын Ростов хотод илэрснийг тэр тодруулсан байна.

“Хил дамнасан шилжилт хөдөлгөөн ихсэж, шинж жилийн баяр болох гэж байгаатай” холбогдон Орост омикрон-штаммын тархалтаас зайлсхийх аргагүй гэж үзэж байгаагаа Голикова бас хэлжээ.

ӨАБНУ-аас ирсэн Оросын хоёр иргэн омикрон-штаммын халдвар авсаныг үүнээс өмнө мэдээлж байсан бөгөөд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба эхний тохиолдлуудыг арванхоёрдугаар сарын 6-нд нотлосон юм.

Орост коронавирусийн омикрон-штамм тархах магадлал өндөр байна гэж Гамалеягийн нэрэмжит төвөөс бас мэдэгджээ. Омикрон-штамм эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Оросын иргэдийг хамгаалж чадах хууль журам батлах шаардлагатай гэж тус төв бас үзэж байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ