Ерөнхийлөгч Ж.Кеннедигийн аллагын талаарх олон зуун бичиг баримтыг нууцын зэрэглэлээс хасав
ТАСС агентлагийн мэдээлснээр АНУ-ын Үндэсний архивын вэб сайтад сканердсэн материалын түүвэр гарсан байна. "Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газар ерөнхийлөгч Жо Байдений ирүүлсэн санамж бичгийн дагуу өмнө нь нууцалж байсан Жон Кеннедийн амийг хөнөөсөн тухай баримтуудыг боловсруулж байна. Бүртгэлийг онлайнаар нийтэлсэн" гэж тус газрын вэб сайтад дурджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 оны 11-р сарын 22-нд Даллас хотод буудуулж нас баржээ. Уг аллагыг Ли Харви Освальд гэгч ганцаараа үйлдсэнийг мөрдөн шалгах явцад тогтоосон аж. Тэрээр баривчлагдсанаасаа хоёр хоногийн дараа буудуулж нас барсан билээ. Бараг нэгэн жарны турш уг аллага хэнд ашигтай байж болох талаар олон таамаг дэвшүүлсэн ч албан ёсоор батлагдсан нь үгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ