В.Путин, Э.Макрон хоёр утсаар юу ярив?
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярихдаа Украины бүрэн эрхт байдлыг хамгаалж, Минскийн хэлэлцээрийг "Нормандын формат"-ын хүрээнд хэрэгжүүлэхийг уриалсан тухай ТАСС Елисейн ордны хэвлэлийн албаны мэдээнээс эшлэн мэдээллээ. Мөн "Франц улс хоригдлуудыг суллах, шалган нэвтрүүлэх цэгүүдийг нээх, гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулах зэрэг хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжинэ" гэж Э.Макрон онцолсноос гадна хоёр орны удирдагчид энэ оныг дуустал шинэ хэлэлцээ хийхээр тохиролцжээ.
12-р сарын 14-нд утсаар ярьсан тэд Уулын Карабахын нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан Минскийн бүлгийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн гэнэ.
Тэрчлэн Беларусийн Европын холбооны орнуудтай хиллэдэг цагаачлалын хямралыг хөндөж, коронавирусийн тархалттай тэмцэх талаар санал солилцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ