Африкт үл мэдэгдэх өвчин гарчээ
Судан улсын зүүн өмнөд хэсэгт хэдхэн долоо хоногийн дотор бараг зуу шахам хүн үл мэдэгдэх өвчний улмаас нас барсан талаар BBC News мэдээллээ. Африкын тус улсад одоогийн байдлаар 89 хүн уг өвчнөөр хорвоог орхисон ба ДЭМБ хамгийн олон хүн нас барсан Жонглей мужид судалгааны ажлын хэсэг илгээжээ. Мөн холероор өвчилсөн дээжүүдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Үүний зэрэгцээ уг өвчний хүндрэлээс болж нас барагсдын тоо зарласнаас нь хамаагүй олон байна хэмээн орон нутгийн эрх баригчид үзэж буй гэнэ. Ихэнх тохиолдол 2021 оны наймдугаар сард болсон үерт хамгийн ихээр нэрвэгдсэн бүс нутгаас илэрчээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд өвчний голомтод хуурай газраар нэвтрэх боломжгүй тул нисдэг тэргээр очих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ