Путиний оронд хэн гарч ирэх вэ?

     Зохиолч Дмитрий Быков  сэтгүүлч Андрей Колесниковтай ярилцахдаа Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг залгамжилж болох хоёр хүний нэрийг нэг дор нэрлэжээ. Энэ хоёр хүнээс гадна улс төрд танигдсан бас хэд хэдэн хүний нэрийг хэлсэн байна.  Оросын дотоод, гадаад бодлогод жин нөлөөгөөр нь хэнийг ч Владимир Путинтэй зүйрлэх аргагүй гэдэгт зохиолч Дмитрий Быков итгэлтэй байна. Төр улсыг удирдах өнөөгийн тогтолцоог түшилцэж буй хүмүүсийн нэг болох Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүний нэгдүгээр орлогч Сергей Кириенког тэр нэрлэсэн нь санаандгүй явдал болж байна. 
Быков батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг мөн Путинийг залгамжлагч хэмээн харж байна.  
Андрей Колесников зохиолчтой ярилцахдаа өөрийн үзэл бодлыг л хуваалцсан юм гэдгээ тэмдэглэжээ. Тухайлбал,  Оросын бүс нутгийн удирдагчдын нэг Путинийг залгамжилж болох юм гэж сэтгүүлч үзэж байна. Үүнээс гадна, үнэндээ бол одоо хэн ч Оросын ерөнхнийлөгчийг залгамжлах хүнийг яг хэлж чадахгүй гэж Андрей Колексников тэмдэглэжээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ