Коронавирусийн эсрэг янз бүрийн вакцинаар давхар дархлаажуулах нь аюулгүй


Халдвартын эмч, “Инвитро-Сибирь” клиникийн ерөнхий эмч Андрей Поздняков коронавирусийн эсрэг янз бүрийн үйлдвэрлэгчийн вакциныг хослуулан хэрэглэх нь аюулгүй гэж мэдэгджээ. РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.

Тийнхүү янз бүрийн вакцинаар давхар дархлаажуулж болно, энэ нь ч аюулгүй, юу гэвэл бүх үйлдвэрлэгч  S-уургийг эсрэг ген болгон хэрэглэдэг юм гэж Поздняков хэлжээ. “Янз бүрийн вакцин нь эсрэг генийг хүргэх өөр өөр аргатай  ч,  вакцинжуулах зарчим буюу бие махбодийг вирусээс хамгаалах зарчим нь адил” гэж тэр тодруулан тайлбарласан байна.

Янз бүрийн вакцинаар  дархлаажуулах нь клиникийн хувьд ч ашигтай байж болохыг халдвартын эмч үгүйсгээгүй байна. Янз бүрийн үйлдвэрлэгчийн вакцин дахь эсрэг ген нь бага зэрэг ялгаатай байж болно гэж тэр тэмдэглэжээ. Гэхдээ “эсрэг ген нь янз бүр байх тусам, дархлааны тогтолцоог илүү янз бүрээр дэмжинэ. Тийнхүү бие махбодь вирусийн янз бүрийн хувилбар болон S-уургийн мутацитай тулгарахад илүү бэлэн байдаг” гэж Поздняков хэлсэн байна.

Янз бүрийн вакциныг хослуулан хэрэглэх нь  коронавирусийн янз бүрийн мутаци, түүний дотор шинэ омикрон штаммын эсрэг үр дүнтэй тэмцэх боломж олгоно гэж  Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь хэлж байжээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ