"Исламын БНУ"-ыг дэмжигчид талибуудад бууж өгч байна
Афганистаны зүүн хэсэгт орших Нангархар мужид "Исламын БНУ" террорист бүлэглэлийг дэмжигчид засгийн эрхийг авсан талибуудад бууж өгчээ. Энэ тухай мужийн хэвлэл мэдээллийн хэлтэс ням гарагт мэдээлсэн ба доод тал нь 80 хүн гэнэ. Тус мэдээлэлд ""Исламын БНУ"-ын гишүүд нутгийн ахмадуудын зуулчлалаар эрх баригчдад бууж өгсөн" хэмээн дурджээ. Сайн дураараа бууж өгч, дагаар орогчдыг цөмийг нь өршөөлд хамруулсан аж. Засгийн эрхийг авсан талибууд "Тус мужийн оршин суугчдын хэн нэг "Исламын БНУ"-ыг дэмжигчдийг орон сууцаар хангах юм уу орогнуулбал эздийг нь хөөж, байшинг нь шатаана" гэж мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ