Санал асуулгад оролцогчдын 48% нь Жо Байденыг “сэтгэцийн хувьд эрүүл биш” гэж үзэж байна
Тэргүүн хатагтай Жилл Байден шинэ ярилцлагадаа ерөнхийлөгч Жо Байден ерөнхий командлагчийн үүрэгт ажлыг бүрэн гүйцэтгэж чадна гэдгийг америкчуудад батлан илэрхийлжээ. Тэр телевизийн CBS Sunday Morning сувгийн арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн нэвтрүүлэгт зориулж Кэмп-Дэвидээс өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна. Сэтгүүлч Рита Бравер ерөнхийлөгчийн оюуны чадварт олон хүн итгэлтэй биш байгааг харуулсан саяхны нэг ярилцлагыг дурдахдаа сэтгэл зовинож байгаагаа илэрхийлжээ. Энэ нь тэр 2021 оны арваннэгдүгээр сард Morning Consult/Politico-д өгсөн ярилцлагыг хэлжээ.
Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь л ерөнхийлөгч Байденыг “сэтгэцийн хувьд эрүүл” гэж үзэж байгааг уг санал асуулга харуулсан байна. Энэ үзүүлэлт нь 2021 оны тавдугаар сард хариулах үеийн 53 хувиас буурчээ. Тийнхүү оролцогчдын 48 хувь нь ерөнхийлөгчийг сэтгэцийн хувьд эрүүл гэдгийг зөвшөөрөөгүй байна. Тэргүүн хатагтай түүнийг сэтгэлийн хувьд эрүүл гэдгийг зөвшөөрөхгүй байгаа хүмүүст хариулт өгчээ. “Энэ нь инээдэмтэй хэрэг хэмээн би бодож байна” гэж тэр CBS сувгаар дамжуулан хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ