ДЭМБ “омикроны” тухай айдастай мэдэгдэл хийв
Яг одоогийн мэдээгээр, түүний тархах хурдац нь “дельта” штаммын тархалтын хурдаас давж гарахаар байна. Тийнхүү ДЭМБ-ын тэмдэглэж байгаагаар, COVID-19-ийн шинэ вирусийн түргэн тархалт юутай холбоотой нь хараахан ойлгомжгүй байна гэж РИА Новости агентлаг бичжээ. Судалгааны дүн мэдээ одоогоор хязгаарлагдмал байгаагаас гадна, вирусийг эсэргүүцэх вакцины чадвар нотлогдоогүй гэж ДЭМБ тайлбарлаж байна. “Омикрон” штамм уургийн генийн эсрэг үлэмжхэн өөрчлөгдсөн шинжтэй гэдэгт бүх таамаглал суурилж байгаа юм.
Гэхдээ шинэ штамм нь аюул багатай байх бөгөөд юу гэвэл өвчлөлийн илэрсэн олонхи тохиолдол нь шинж тэмдэггүй юмуу хөнгөн, хөнгөвтөр шинж тэмдэгтэй байсныг урьдчилсан дүн мэдээ харуулж байгааг ДЭМБ тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ