Хар салхины улмаас 200 мянган хүн цахилгаангүй үлджээ

      АНУ-ын зүүн мужуудыг дайрсан хар салхины улмаас 200 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон тухай FoxNews мэдээлэв. Уг телевизийн мэдээлснээр Теннесси мужид 138 мянга орчим, Кентакки мужид 72 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон байна. Өмнө нь Иллинойс мужид болсон хар салхины улмаас "Amazon" онлайн худалдааны дэлгүүрийн агуулах нурж, хоёр хүн нас барсан аж. Уг барилгад 50-100 хүн амьдрах боломжтой юм.                               
  Иллинойс, Миссури, Арканзас, Кентакки, Теннесси мужийг хар салхи дайраад буй. Үүний улмаас Арканзас мужийн нэгэн асрамжийн газарт нэг, Теннесси мужид гурван хүн хорвоог орхисон бол уг орны зүүн хэсэгт болж буй хар салхи тавиас цөөнгүй хүний амийг авч одож магадгүй гэж Кентакки мужийн захирагч Энди Бешир үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ