Алжирт Франц дайны архив нээнэ
"Францын Соёлын сайд Розелин Бачело олон зуун мянган алжир хүн амь үрэгдсэн Алжирын тусгаар тогтнолын дайны талаарх бичиг баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргаж, нийтлэх бодолтой байгаагаа зарлалаа" гэж independent мэдээлэв. Алжирын дайн нь Францын түүхэн дэх хамгийн харгис хэрцгий дайнд тооцогддог бөгөөд энэ үеэр Францын арми эрүүдэн шүүлт ашиглаж байсан юм. "Бид түүхэн үнэнтэй нүүр тулах зоригтой байх хэрэгтэй" хэмээн Р.Бачело архивын нээлтийг зарлахдаа мэдэгдсэн байна.
Францын түүхч Бенжамин Стор "Архивыг нээх нь дайныг ойлгоход чухал алхам болно. Хэнийг ажиглаж, хэнийг дагаж, хэнийг баривчилсан зэргийг олж мэдэх боломжтой. Эдгээр нь гинжин хэлхээний холбоосууд юм. Түүнчлэн энэ дайны дарангуйллын механизмыг илчилнэ" гэж "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Алжир улс 1962 онд Тусгаар тогтнолын дайнд ялах хүртлээ 132 жил Францын колони байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ