Эрдэмтэд: Дараачийн цар тахал аж үйлдвэрийн чиглэлтэй фермүүдээс ирнэ
Эпидемиологч Роб Уоллес нотлохдоо, бид мах, арьсны чиглэлийн амьтадыг үйлдвэрийн аргаар өсгөн үржүүлж байгаа нь илүү үхэл таригч вирусүүд бий болоход хүргэж, дараачийн эмгэг ген нь нэг тэрбум хүний аминд хүрч болох юм гэжээ. 2020 оны арванхоёрдугаар сард оросын өмнөд нутгийн Астрахань хотоос холгүй орших нүсэр том фермд 101 мянган тахиа үхэж эхлэсэн байна. Шувууны томуугийн H5N8 гэдэг харьцангуй шинэ, маш аюултай штамм тахианы дунд эргэлдэж байгааг улсын судалгааны төвийн судалгаа харуулжээ.
2021 онд 7 хүн H5N8 вирусийн халдвар авсан байна. Шинж тэмдэг нь хүнд биш ч, энэ нь H5N8 вирус шувуунаас хүнд дамжсан эхний тохиолдол байжээ. H5N8 вирус удахгүй хүнээс хүнд дамжина, тиймээс вакцин гаргаж авах ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой гэж Орос улс албан ёсоор зарлахад хэрэг явдал тулж очсон ч, томхон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ мэдээг анзаараагүй юм. Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Хятадад шувууны томуугийн өөр нэг штамм – H5N6 анх удаа хүнд халдсан билээ. Энэ сарын эх гэхэд халдвар авсан бүх хүний талаас илүү нь нас барсан нь H5N6 мутацилагдаж, нэн аюултай болжээ хэмээн таамаглах боломж олгож байгаа ажээ. Одоогоор асуудал хяналтад байгаа ч, дараачийн цар тахал аж үйлдвэрийн чиглэлийн фермүүдээс ирнэ гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм.
Фермүүдийн амьтад нарны гэрэл муутай болон ерөөс ийм гэрэлгүй маш давчуу, бохир байр саванд байдаг. Ийм нөхцөл нь вирусүүд тархаж, дамжих таатай орчин мөнөөс мөн.
Аж үйлдвэрийн фермүүд нь вакцин болон антибиотикт илүүтэй найдаж, түүнчилэн вирусийг илүү тогтвортой хэлбэртэй болж хувьсахад хүргэдэг байна. Муу нөхцөлд байдаг амьтдын дархлаа суларч, улмаар халдвар авах үйл явцыг хялбар болгож байгаа юм. COVID-19 нь эрчимжсэн мал аж ахуйтай бас холбоотой гэж ДЭМБ сэжиглэдэг (гэхдээ нотолгоо байхгүй). Сүүлийн 30 жилийн гол гол цар тахал, түүний дотор Нидерланд дахь Ку-чичрэг болон шувууны өндөр эмгэг ген бүхий томуугийн дэгдэлт нь чухамхүү эрчимжсэн мал аж ахуйтай холбоотой байжээ.
Роб Уоллесын хэлснээр, нэг дор 20 тэрбум тахиа болон бараг 700 сая гахай үржүүлэхэд хүмүүсийн дунд томуугийн шинэ шинэ штамм,төрөл бий болж, тархах магадлал нь урьд өмнөхийнхөөс их байдаг байна. Батын их сургуулийн биологч Сэм Шепард түүнийг дэмжиж, антибиотик хэт их хэрэглэж, амьтад нэг дор хэт их бөөгнөрч, тэдгээр нь генетикийн хувьд ижил төстэй байгаа нь олон бактери, вирус болон бусад эмгэг ген нийлж, эдгээр нь мутацичлагдан, тархаж, дараа нь хүмүүст дамжих хамгийн таатай нөхцөл бүрдүүлдэг гэж тэр нотлож байна.
Тэмээний МЕРС, булганы аж ахуйн фермүүд дэх COVID, үхрийн Крейтцфельд-Якобын өвчин зэрэг амьсгалын замын өвчлөл гарч байгаа нь аль нэг амьтныг эрчимтэй үржүүлэх нь халдвар авах эрсдэл ихэсгэдгийг харуулж байна.
Шувууны аж ахуй түргэн эрчимжиж байгаа нь шувууны томуугийн вирусийг илүү аюултай болгодог гэж Брюсселийн чөлөөт их сургуулийн эпидемилогч Мариус Гилберт үзжээ. Шувууны томуугийн гарч болох цар тахал нь COVID-19-ийг бодвол хавьгүй их аюултай байж болох талтай гэж шинжээчид үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ