Дэлхийн анхны лазерийн зэвсэгтэй дроныг Туркт туршлаа
Туркт үйлдвэрлэсэн дэлхийн анхны лазерийн зэвсэг бүхий дрон "Eren"-ийг 100, 300, 500 метр зайнаас амжилттай харважээ. УМБГ-ын Шүүхийн шинжилгээний хэлтсийн зориулалтаар батлан хамгаалахын TUBITAK, ASISGUARD компаниудын бүтээсэн тус дрон нь лазерийн зэвсэг ашиглан, алсаас тэсрэх бодисыг саармагжуулах чадвартай аж. Нэрийг нь Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу өгсөн байна. Дээд тал нь 3,000 метрт хөөрдөг "Eren"-ийг Туркийн ЕТГ-ын дэргэдэх Батлан хамгаалах аж үйлдвэрийн газраас "Төрийн дэмжлэг, урамшууллын хөтөлбөрийг таниулах өдрүүд"-ийн хүрээнд ATO Congresium үзэсгэлэнгийн төвд танилцуулж, олны анхаарлыг татлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ